story-image

Чингисийн хэрмэн зам

Монгол улсын нутагт "Чингисийн далан", "Чингисийн зам", "Чингисийн хэрэм" нэртэй нэлээд хэдэн дурсгал байдгийн нэг нь Хэнтий аймгийн Баян - Адарга сумын хуучин төвийн баруун талаас эхлэн Хуурайн давааг чиглэн, Нарийн хөндийд хүрч, Сайханы араас баруунтайгуур, хөндий даган Сайнцагаан нуурын хойгуур гарч, Норовлин сумын Улзын өндөр дов, Дорнод аймгийн Баяндун сумын нутаг Хэрмийн худаг зэрэг газраар дамжин улмаар Цагаан овоо, Сэргэлэн, Гурван-Загал сумдын нутгаар БНХАУ-ын нутагт ортол хэсэг хэсэг газар тасран үргэлжилсэн шороон хэрэм юм.

Дэлгэрэнгүй
story-image

Хэрлэн барс хотын туурь, цамхаг

Төв Азийн бүс нутагт цорын ганц үлдсэн Киданы үеийн дурсгал, Хэрлэн барс хотын туурь, цамхаг нь МЭ IX зууны үед хүчирхэгжиж байсан Kидан гүрний үетэй холбогддог. Тэр үед Киданчууд нийслэл хотоо энд байгуулахаар шаваа тавих үед нь нутгийн хүмүүс бараар далайлган айлгаж буцааснаар ийм нэрийдсэн домогтой. Судлаачид 7 метр орчим энэхүү өндөр баганыг мөн ямар нэгэн хотын харуулын цамхаг байсан гэж үздэг.

Дэлгэрэнгүй
story-image

Буйр нуур

Дорнод аймгийн Халхгол сумын төвөөс баруун хойш 65 км-т Буйр нуур бол манай орны хамгийн олон үйл загастай нуур юм. Буйр нуур нь тектоникийн гаралтай боловч эргийн хэв шинжийн байдлаар нь хээр талын нуурт хамааруулж болно. Хамгийн урт нь зүүн хойноос баруун урагш 40 километр, өргөн нь 21 километр, эргийн шугамын урт 118 км, ус хураах сав газрын талбай 20200 хавтгай дөрвөлжин километр, 615 хавтгай дөрвөлжин километр талбайтай манай орны 5 дахь том нуур юм.

Дэлгэрэнгүй
story-image

Хайлангийн хадны буган чулуу, хүн дүрст чулуу, дөрвөлжин булш

Хайлангийн хадны дурсгалд, буган чулуун хөшөө, хүн дүрст хөшөө, дөрвөлжин булш зэрэг хүрэл зэвсгийн үеийн томоохон соёлууд зэрэгцэн оршсон цогцолбор дурсгал бүхий газар манай оронд цөөхөн тохиолддог. Тиймээс Дорнод Монголын хүрэл зэвсгийн түүхийг өгүүлэх, хүрэлийн үеийн томоохон соёлууд нэг дор оршсон соёлын цогцолбор дурсгалт газар хэмээн үзэх үндэслэлтэй.

Дэлгэрэнгүй
story-image

Их бурхант цогцолбор

Дорнод аймаг, Халх гол сум Дорнод Монголын түүх, соёлын томоохон дурсгалуудын нэг, Сүмбэр сумын нутагт орших "Их бурхант" чулуун бурханы цогцолбор дурсгалыг Халхын Сэцэн хан аймгийн жүн ван Бат- Очирын Тогтохтөрийн /То ван 1797- 1868/ санаачлага удирдлагаар 1859- 1864 онд бүтээсэн дурсгал "Их шүтээн", "Их бурхант" хэмээн олноо алдаршжээ.

Дэлгэрэнгүй
story-image

Шонх таван толгойн хүн чулуун хөшөө

Шонх таван толгойн хүн чулуун хөшөө Дорнод аймаг, Халх гол сум Төв Азийн Эртний нүүдэлчдийн сүрлэг, дурсгал, оюун сэтгэлгээний томоохон бүтээл болох хүн чулуун хөшөө Дорнод монголын нутагт нэлээд бий.

Дэлгэрэнгүй
story-image

Хамар даваа дээрх Ялалтын хөшөө

Дорнод аймаг, Халх гол сум Монгол Зөвлөлтийн баатарлаг дайчин мөнхийн гавьяат үйлсэд зориулан Халх голын ялалтын 45 жилийн ойг тохиолдуулан 1984 онд Хамар даваанд энэ хөшөөг босгосон юм. Энэхүү сүрлэг гэрэлт хөшөө нь манай хоёр орон, нам ард түмэн, зэвсэгт хүчний найрамдал, ах дүүгийн барилдлагааны мөнхийн дурсгал болж байна.

Дэлгэрэнгүй
story-image

Халх, Нөмрөгийн сав газар

Төв Азийн нэгэн гайхамшиг Монголын Дорны их тал нутаг үргэлжилсээр Монгол улсын зүүн хязгаарт хүрнэ. Эндээс зүүн тийшлэх тутам ОХУ, БНХАУ-ын нутаг дахь алс Дорнодын хэсгийг хамран өмнө зүг чиглэлтэй үргэлжилэн сунаж тогтсон их хянганы нуруутай залгана.

Дэлгэрэнгүй
story-image

Вангийн цагаан уул

Дорнод аймгийн Халх гол сумын нутагт улсын хилийн наахна оршдог. Далайн төвшнөөс дээш 1099 метр өндөрт орших эртний тахилгат уул. Их талын дунд орших уул учраас бараа нь 40-150 километрийн алсаас харагддаг. Вангийн цагаан уулын эргэн тойронд Зүрхийн цагаан хоолой, Цагаан овоо, Сангийн далай нуур зэрэг газрууд байх бөгөөд Халхын мэргэн ван Тогтохтөр ардуудтайгаа нутаглан амьдарч байжээ.

Дэлгэрэнгүй
story-image

Мэнэнгийн тал

Дорнод Монголын өргөн уудам тал нутгийн дунд орших Мэнэнгийн тал нь манай орны хамгийн том тэгш тал юм. Талын гадарга жигд, налуу нь 10 м/км-ээс хэтэрдэггүй. Мэнэнгийн тал нь Буйр нуураас баруун тийш 90 гаруй км урт, 60 гаруй км өргөн нутгийг эзлэн 600м өндөрт оршдог. Бэлчээрийн ургамал зээр, чоно болон ховор ан амьтад ихтэй, дэлхий дээрх байгалийн төрхөө хадгалан үлдсэн том тал билээ. Мэнэнгийн тал нь Нөмрөг, Халх голын сав газартай хил залгаа орших жижиг дов толгодуудтай хялгант хээр бүхий уудам газар юм.

Дэлгэрэнгүй