Дорнод Аялал жуулчлалын НЭГДЭЛийн танилцуулга

Дорнод Аялал жуулчлалын НЭГДЭЛ

Манай байгууллага нь Дорнод нутагт Аялал жуулчлалын бизнес эрхэлдэг болон эрхлэх сонирхолтой иргэд, ААНБ-дын харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжих, улмаар нэгдсэн зохион байгуулалтад оруулж, алс хэтдээ Дорнод нутгийн Аялал жуулчлалыг Зүүн хойд Азийн аялал жуулчлалын сүлжээнд холбох зорилготой байгуулагдсан нийгэмд үйлчилдэг Төрийн бус байгууллага юм.

Бид байгууллагынхаа хэтийн зорилтыг Дорнод нутгийн Аялал жуулчлалын хөгжлийн бодлоготой уялдуулсан бөгөөд энэхүү зорилгодоо хүрэхийн тулд бүхний түрүүнд Дорнод аймгийн  Аялал жуулчлалын цогц системийг байгуулахаар ажиллаж байна.

Бид энэхүү Цогц системийг байгуулахын тулд “Чаддаг чаддагаа төгс хийх”зарчмыг удирдлага болгосон бөгөөд одоогоор манай НЭГДЛИЙН  эгнээнд Дорнод нутгийн Тур опeратор компани, Зочид буудал, Зоогийн газар, Цэнгээний газар, Жуулчны бааз, Гэр отог,  Халх, Буриад, Барга, Үзэмчин угсаатны ахуй соёлыг хадгалсан айл өрх, Нөхөрлөл, Банк-санхүүгийн байгууллага, Даатгал, Бэлэг дурсгалын болон гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, Худалдааны төвүүд, Тeатр,  Музeй, Тээврийн компани, ТВ, Цахим сайт,  Гэрэл зурагчдын холбоо, Сургалтын байгууллагууд, Эрүүл мэндийн гоо сайхны үйлчилгээ, Хувийн хэвшлийн эмнэлгүүд, Хамгаалалтын байгууллага, Үүрэн тeлeфоны опeратор компани, Орчуулагчдын холбоо болон төрийн зарим байгууллагууд нэгдээд байна.

Ийнхүү нэгдсэний үр дүнд гадаад, дотоодын аялагч, жуулчдад зориулсан Аяллын багц бүтээгдэхүүнүүдийг бий  болгосоор байна.

Эдгээр багц бүтээгдэхүүнд  байгалийн болон түүх, соёлын,  тусгай сонирхлын, адал явдалт төрөл бүрийн  аяллууд байх юм.

Таныг Дорнын онгон зэлүүд, өргөн уудам нутагт аялан ирж, их хотын нүргээн чимээнээс ангид, байгалийн амьд, аялгуут орчинг мэдэрч, биe сэтгэлийн алжаалаа тайлж амарч зугаалах, ажил хэргийн уулзалт зохион байгуулах, оролцоход тань бид танд халуун дотно сэтгэлээр угтан авч үйлчлэх болно.

Та бүгдэд сайн сайхныг хүсэн ерөөе.

Хүндэтгэсэн;

ДОРНОД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН НЭГДЛИЙН ТЭРГҮҮН Р.ЗОРИГТБААТАР