Дорнод аймгийн тухай

Дорнод аймгийн танилцуулга
Ерөнхий

Дорнод аймаг 1931 онд байгуулагджээ. 1941 оноос Хорлоогийн Чойбалсангийн алдраар "Чойбалсан аймаг" гэж нэрлэгдэж байгаад 1963 оноос эргэн "Дорнод" хэмээн нэрлэгдэх болжээ. Газар нутгийн хэмжээ - 123,597 км². Хүн амын тоо - 79,500 (2017 оны байдлаар). Засаг захиргааны төв - Чойбалсан хот. Аймгийн нутаг засаг захиргааны хувьд 14 суманд хуваагддаг.

Газарзүй

Дорнод аймаг Монгол орны хамгийн дорно зүгт оршдог. Хэрэглээний бүсчлэлээр зүүн бүст хамаарна. Умард талаараа ОХУ (Өвөр Байгалын хязгаар), дорнод талаараа БНХАУ (ӨМӨЗО-ы ХөлөнбуйрХянганШилийн гол) гэх хоёр улстай хил залгана. Улс дотор СүхбаатарХэнтий хоёр аймагтай хаяална. Тэгш тал газар зонхилно. Тус аймгийн нутагт байх Хөх нуурын хотгор (д.т.д. 560 метр) Монгол орны хамгийн нам дор газар гэгддэг.

Дунд палеозойЮраЦэрдийн галавын чулуулаг болон дөрөвдөгчийн неогены хурдас их тархжээ. ХэрлэнОнонУлзХалх зэрэг гол урсаж, БуйрХөхГалуутЯхь зэрэг нуур долгиотдог. Цагаан хүндийнУтаатминчүүрЭрээнЦагаанчулуут зэрэг рашаан бий.

Сумд

Сумаар ялгагдсан Дорнод аймгийн газрын зураг

Дорнод аймгийн нутаг засаг захиргааны хувьд дээд түвшинд 14 сум, дэд түвшинд 65 багт хуваагддаг.

Ан амьтан, ургамал

Аймгийн нутгийн ихэнхээр хээрийн хүрэн хөрс голлох бөгөөд хойд ба бүр зүүн өмнөд захаар нь нугын хүрэн хөрс тархжээ. Хээрийн өвслөг ургамал ихтэй, манай орны хадлан бэлчээрийн хамгийн их нөөцтэй аймаг юм. Бугацагаан зээртарвага зэрэг ан амьтан элбэгтэй.

Аж үйлдвэр

Мал аж ахуйгазар тариалан голлон хөгжүүлсэн бөгөөд барилгын материал, хүнсний үйлдвэр хөгжүүлсэн. Аймгийн төв Чойбалсан хот нь төмөр замын цэг бөгөөд энд зүүн аймгуудад үйлчилдэг дамжлага бааз ажилладаг. Дорнод аймагт ОХУ руу гарах хилийн боомт ЭрээнцавЯмалах боомт Чулуунхороот сумандУльхан боомт Баян-Уул сумыннутагт, Хятад улс руу гарах Хавиргын боомт Чойбалсан суманд,Баянхошууны болон Өвдөгийн боомтууд Халхгол суманд тус тус бий. Давснүүрс (Адуун чулуу), холимог металлуран, барилгын материал зэрэг ашигт малтмалтай.