БУЙР НУУР- ХАЛХЫН ГОЛЫН АЯЛАЛ

Цэнгэг уст Буйр нуур, Дэлхийн 2 дугаар дайны оршил Халхын голын дайны түүхийг өгүүлсэн хөшөө дурсгалт газруудаар аялах аяллыг танд санал болгож байна.

Та дэлхийд алдартай тэгш хээр “Мэнэнгийн тал” нутгаар салхи татуулан давхиж, цэнгэг уст “Буйр нуур”- т өдөржин тоглож, торгон элсэн дээр энерги эрч хүчийг хуримтлуулж, наран шарлагын талбайд бие, сэтгэлийн алжаалаа тайлан амрах боломжтой.

Түүнчлэн дэлхийд гуравхан байдаг, найман аюулаас аврагч “Их Бурхант”- д очиж өөрийгөө болон гэр бүл, хамт олноо аюул эрсдэлээс хамгаалагч Бурханд даатгаж, цааш Халхын голын дайны түүхийг өгүүлсэн хөшөө дурсгалт газруудаар аялна.

Аяллын хугацаа: 3 шөнө, 4 өдөр

Аяллын маршрут: Чойбалсан хот - Буйр нуур – Халхгол - Чойбалсан хот

Аяллын зай: 1000км

Аялагчдын тоо, үнэ:

Аяллын багц үнэд багтсан үйлчилгээ:
• Автобус
• Жуулчны бааз 
• Хөтөч
• Үзмэр
• Даатгал

Аяллын багц үнэд багтаагүй үйлчилгээ:
• Хоол, хүнс
• Хувь хүний хэрэглээний зардал

Аяллын хөтөлбөр:

Эхний өдөр:
• Захиалга өгсөн байгууллагын гадна талбайд цугларах
• Буйр нуурын зүг аялал эхлэх
• Бага хүрээгийн застав хүрэх, бүртгүүлэх
• Мэнэнгийн талаар салхи татуулан давхих, дурсгалын зураг авахуулах
• Газрын тосны 21-р талбайд хүрэх
• Буйр нуурын жуулчны баазад очих, байрлах
• Буйр нуурын усанд сэлэх, элсэн дээр тоглож наадах, наран шарлагын талбайд амрах
• Оройн хоол 
• Амралт

Аяллын үзмэр: 
1. Бага хүрээгийн застав
2. Мэнэнгийн тал
3. Газрын тосны 21-р талбай
4. Буйр нуур

2 дахь өдөр:
• Буйр нуурын мандалд мандах нарыг угтан авах
• Өглөөний цай 
• Халхголын Ялалт багт хүрэх (Түлш шатахуун авах, дэлгүүрээс худалдан авалт хийх)
• Их бурхантын зүг аяллаа үргэлжлүүлэх
• Халхголын дайны түүхийг өгүүлсэн хөшөө дурсгалт газруудаар аялах
• Халхгол сумын төвд хүрэх
• Үдийн хоол 
• Хилийн зурваст нэвтрэх зөвшөөрөл авах /Хилийн ...дугаар ангиас/ 
• Хээрийн музей үзэх (Хилийн зурваст нэвтрэх, бүртгүүлэх)
• Халхголын Ялалт музей үзэх
• Буйр нуурын зүг аяллыг үргэлжлүүлэх
• Оройн хоол
• Амралт

Аяллын үзмэр:
1. Их бурхант
2. Хүүхдийн овоо, Екей баатрын хөшөө
3. Ерөн баатрын хөшөө
4. Монголын хилчин дайчдын хөшөө
5. М.П.Яковлевын хөшөө
6. Ханан хөшөө
7. Халхын голын дайны Ялалтын хөшөө
8. Хээрийн музей
9. Ялалт музей

3 дахь өдөр:
• Өглөөний цай 
• Нэг өдрийн амралт
• Өдрийн хоол 
• Хөгжөөнт уралдаан тэмцээн зохион байгуулах (элсний болон усан доторх гар бөмбөг гм,)
• Оройн хоол 
• Амралт

4 дахь өдөр:
• Өглөөний цай 
• Чойбалсан хотын зүг аялал үргэлжлэх
• Чойбалсан хотод ирэх
• Захиалга өгсөн байгууллагын гадна талбайд ирсэнээр аялал өндөрлөнө.

Холбоо барих утас: 99066762, 91915097, 99690550, 80673435

ДОРНОД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН НЭГДЭЛ
ДОРНЫН ИХ ТАЛ ТРЭВЕЛ ХХК.