ДЭЛҮҮН БОЛДОГИЙН АЯЛАЛ /Дадал сум/

Их эзэн Чингис хааны голомт нутаг Дэлүүн болдог овоонд гарч Тэнгэрийн зан үйл үйлдэх, Хэнтийн нурууны уул, ус, байгалийн сайхныг мэдэрч эрүүл цэнгэг агаарт нарсан ойд аялахыг бид Танд санал болгож байна.

Аяллын хугацаа: 2 шөнө 3 өдөр

Аяллын маршрут: Чойбалсан хот – Дадал сум –Чойбалсан хот

Аяллын зай: 640км

Аялагчдын тоо, багц үнэ: 
45хүн / нэг хүн – 136.000₮ / 
40хүн / нэг хүн – 141.000₮/
35хүн / нэг хүн - 149.000₮ /
30хүн / нэг хүн – 158.000₮ /
20хүн / нэг хүн – 236.000₮ /

Аяллын багц үнэд багтсан үйлчилгээ:
• Тээврийн үйлчилгээ 
• Жуулчны баазын байр, хоол 
• Хээрийн хоол / 1 удаа /
• Даатгал 
• Хөтөч

Аяллын багц үнэд багтаагүй үйлчилгээ:
• Хувийн хэрэглээ
• Замын хүнс
• Жуулчны бааз дээрх төлбөрт үйлчилгээ

Аяллын хөтөлбөр:

• Эхний өдөр:
- 08:00 цагт байгууллагын гадаа талбайд цугларах, аялал эхлүүлэх 
- Галын голын гүүр орчимд түр буудаллах 
- Xарихраа бөөгийн язгуур өв соёлын хөх сүмийг сонирхох
- Баян-уул сумын төвд хүрэх, түр буудаллах 
- Дадал суманд очих
- Чингисийн Гурван нуур жуулчны баазад байрлах 
- Оройн хоол 
- Амралт / чөлөөт цаг /

• Хоёр дахь өдөр:
- 08:00Өглөөний цай
- Дэлүүн болдог овоонд гарч тэнгэрийн зан үйл үйлдэх 
- Их Монгол Улсын түүхэн жимээр аялах / Захиалгын дагуу зохион байгуулна / 
- 13:00 - Үдийн хоол 
- Чөлөөт цаг / Нарсан ойд аялах, зугаалах /
- 19:00 - Оройн хоол
- Үдшийн цэнгүүн, галын наадам
- Амралт

• Гурав дахь өдөр: 
- 08:00 - Өглөөний цай 
- 10:00 - Чойбалсан хотын зүг аялал үргэлжлэх 
- Хээрийн хоол 
- Чойбалсан хотод ирсэнээр аялал өндөрлөнө

Утас: 91915097, 99066762, 88985222, 99690550

ДОРНОД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН НЭГДЭЛ
ДОРНЫН ИХ ТАЛ ТРЭВEЛ ХХК